"Гэгээнхангай" клубын нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн уламжлал ёсоор зохиогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-18 16:40:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Гэгээнхангай” клубын нэрэмжит сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо.

Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, аймгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд Монголын дээд лигийн “Танангарьд” баг, Эрдэнэтийн “Уурхайчид” баг, Хэнтий аймгийн дээд лигийн “Хэнтий” баг зэрэг эрэгтэй 24, эмэгтэй 12 баг, тамирчид оролцсон юм.

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд аймгийн БТСГ-ын “Тэд констракшн” баг түрүүлж, Хэнтий аймгийн “Хэнтий Эбэг” баг, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын баг дараах байруудыг эзлэлээ. Эмэгтэйчүүдийн ангилалд Арвайхээр сумын “Чинмэнд” эмнэлгийн баг түрүүлж, Сидармэд эмнэлгийн баг, Улаанбаатар хотын Ус суваг удирдах газрын баг удаалсан байна.

Уг тэмцээний үеэр “Гэгээнхангай” клубийн анхны тамирчид болох Б.Хэнмэдэхэв, Г.Нямдорж, У.Батбаяр нарт спортын мастер цол, зэргийг олголоо.

Өвөрхангай аймгийн уугуул, Улаанбаатар хотноо ажиллаж, амьдардаг залуусын нутаг орноо гэх нэгэн сэтгэлээр байгуулагдсан “Гэгээнхангай” клубээс нийгэм, олон нийт рүү хандсан сайн дурын ажлыг 20-иод жилийн турш зохион байгуулж ирсний нэг нь аймгийн шигшээ багийг бүрдүүлэх зорилготой сагсан бөмбөгийн тэмцээн юм. 

相关新闻