Оюутан, сурагчид сансар, технологийн “Teknofest” фестивальд оролцох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк улсын Самсун хотын Чаршамба нисэх онгоцны буудалд 2022 оны “TEKNOFEST” фестивалийг ирэх 8 дугаар сарын 30-ны өдрөөс 9 дүгээр сарын 4-ний хооронд 39 төрлөөр зохион байгуулна.
Тус фестиваль хүүхэд, залуусын шинжлэх
ухаан, технологийн талаарх мэдлэгийг өргөжүүлэх, шинжлэх ухаан, инженерийн
чиглэлээр мэргэшсэн боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, бүтээлийг дэмжих
зорилготой.
Энэхүү
фестивалийг 2018 онд анх удаа Турк
улсын Истанбул хотын нисэх онгоцны буудалд, 2019 онд Ататурк нисэх онгоцны
буудалд, 2020 онд Газиантеп хотод, 2021 онд Ататурк нисэх онгоцны буудалд тус
тус зохион байгуулсан юм.
Фестивальд
орон орноос оюутан, сурагч, залуус, хувь хүн, багаар шалгаруулалтад бүтээлээ
танилцуулах хэлбэрээр оролцдог. Онлайнаар бүртгүүлэхдээ баг болон төслийн
танилцуулгыг англи хэлээр бэлтгэсэн байх шаардлагатай. Тэмцээний шүүгчээр
академич, инженер, холбогдох байгууллагын мэргэжилтнүүд ажиллаж, амжилттай
оролцсон багуудыг шалгаруулж шагнал олгодог.
“TEKNOFEST-2022” фестиваль нь хүүхэд, залуусын технологийн төслийг дэмжиж эхний
шатанд шалгарсан багуудад өөрийн сонирхлоо хөгжүүлэх, техник, технологийн
үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нэг сая гаруй ам.долларын тоног
төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ. Цаашилбал, TEKNOFEST-т шалгарч, тэнцсэн багуудыг
нийт 400,000 ам.долларын шагнал хүлээж байна.
Хар
тэнгисийн бүсийн орнуудын нисэх онгоц, сансар огторгуй болон технологийн “TEKNOFEST”
фестивальд www.t3kys.com/en
холбоосоор бүртгүүлж оролцох
боломжтой.