Дэд хороодын дарга нарыг томилно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын Байнгын хороодын дэргэдэх дэд хороодын дарга нарыг энэ долоо хоногт хуралдаж томилно.
УИХ-ын Байнгын хороод өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт хуралдаж Байнгын хороодын харьяа дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, УИХ-ын чуулганд танилцуулсан. Тодруулбал Хүний эрхийн дэд хороо, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо, Ёс зүйн дэд хороо, Нутгийн удирдлагын дэд хороо, Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны бүрэлдэхүүнийг тус тус баталсан.
Харин энэ долоо хоногт дэд хороодын дарга нарыг харьяалах Байнгын хороод нь хуралдаж томилох юм байна.
Н.Туяа
Гэрэл зургийг Т.Чимгээ