Энэ жил 7500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-14 17:12:58

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Баянтээг түлш” ОНӨХК 2021 оны намар 442 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэсэн бол энэ жил  7500 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, ирэх өвөл Арвайхээр сумын гэр хорооллын бүх айл өрхүүдэд нийлүүлэх зорилттой ажиллаж байна. 

Шахмал түлшийг эхний ээлжинд Арвайхээр сумын 2 дугаар багийн айл өрхүүд болон ахмад настнуудад нийлүүлсэн бөгөөд үйрмэг их, илч багатай гэсэн шүүмжлэл хэрэглэгчдээс ирсэн. Энэ нь уг шахмал түлшийг үйлдвэрийн аргаар бус байгалийн аргаар хатаасантай холбоотой гэдгийг албаныхан хэллээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд агаарын бохирдлыг бууруулах сангийн хөрөнгөөр хатаалгын иж бүрэн төхөөрөмж, кокосын зуух авч, агуулах барих аж.

Баянтээг уурхайн чулуун нүүрсийг хагас коксжуулж, улаанбуудайн цардуул, шавраар барьцалдуулан ТЭЗҮ-д заасан орц нормын дагуу үйлдвэрлэж байгаа шахмал түлшний найрлага, чанар нь лабораторийн шинжилгээгээр стандарт хэмжээнд гарсан байна. 

相关新闻