Төгсөлтийн баяраар суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг болохыг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын Ерөнхий газраас "Төгсөлтийн үйл ажиллагааг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгоё" уриалгыг гаргалаа.
Уриалгад:
Бүх шатны сургалтын байгууллага:
- Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга,
хүлээн авалт зохион байгуулахгүй байх
- Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг
арга хэмжээ болгох
- Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж
өгөх
- Мэргэжил сонголт, дараагийн шатны боловсролын
байгууллагад сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох
Багш нар:
- Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн
хүндрэл үүсгэхээс сэргийлэх
- Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног
төхөөрөмж, эд материал авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш
эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
- Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар
нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
- Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт
цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
- Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган
борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй
байх, хүлээн авахаас татгалзах
- Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
- Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан
харамж авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
- Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр
ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй
бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
- Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж,
хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд
заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
- Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах
Эцэг эх асран хамгаалагчид:
- Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд
материал өгөхгүй байх
- Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд
орох эрсдэл үүсгэхээс сэргийлэхийг бүх шатны боловсролын байгууллагын
багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагчдад зөвлөж байна.