Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр тамгаа гардав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-07-30 16:06:15

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Барилга, хот байгуулалтын яамны тамгыг Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаярт гардуулж өглөө.

Ажил хүлээлцэхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ болон тус яамны газар, хэлтсийн дарга нар байлцав.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, "Барилгын салбарт гарсан гажуудлыг засч, барилгын салбарын хөгжлийг түргэтгэх олон ажил, арга хэмжээ хийж хэрэгжүүлж,  салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэв.

相关新闻