Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 4.7 хувь нь ой модтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-12 16:42:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг 63 мянган километр квадрат нутаг дэвсгэртэйгээс 4.7 хувь буюу 302.027 га талбай нь ой модтой. Үүнээс шилмүүст ой 175.953, заган ой 126.074 мянган га байна.

Уур амьсгалын өөрчлөлт, дулаарлын нөлөөгөөр аймгийн нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь цөлжилтөд нэрвэгдэж, гадаргын усны нөөц 6 хувиар багасчээ. Үүний улмаас шим тэжээлт өвс ургамлын гарц буурч, малын бэлчээр хумигдан ган, зудны учруулах хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна.

Байгаль орчны төлөв байдлын 2018 оны үнэлгээгээр аймгийн нийт нутаг дэвсэрийн 6.1 хувь нь бүрэн цөлжсөн, 7 хувь нь хүчтэй, 24.4 хувь нь дунд, 43.8 хувь нь сул зэрэглэлд байгаа нь тогтоогджээ.

Мөн төв суурин газрын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ Улаанбаатарт хотод 6 м2 байгаа бол манай аймагт 2.1 м2 байгаа юм. Иймд аймгийн ИТХ-аас зарласан “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах жил”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойн зурвас, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавиад байна.

Тухайлбал, Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран Баруунбаян-Улаан суманд 100 га талбай бүхий газар говийн нөхцөлд ургадаг мод сөөг үржүүлэх, Онги гол дагуу нэг сая мод тарих, Арвайхээр сумын нутагт 15 га газарт мод үржүүлгийн газрыг шинээр байгуулахаар гэрээ хэлцэл хийжээ. 

相关新闻