"Сайн гараа" аймгийн математикийн олимпиадыг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Улсын математикийн олимпиадын алт, хүрэл медальт Д.Чулуунхүү багшийн нэрэмжит "Сайн гараа" аймгийн математикийн олимпиадад 76 багш, 1-5 дугаар ангийн 130 сурагч оролцлоо.
Уралдаанд багш нараас Арвайхээр
сумын ЕБ-ын 1-р сургуулийн багш Э.Түмэнцэцэг, нэгдүгээр ангийн сурагчдаас лаборатори Мэргэд сургуулийн сурагч Н.Мөнхбилэг, хоёрдугаар ангийн сурагчдаас лаборатори Мэргэд сургуулийн сурагч
М.Амин-Эрдэнэ, гуравдугаар
ангийн сурагчдаас Хархорин
сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч Н.Чингүүн, дөрөвдүгээр ангийн сурагчдаас Хайрхандулаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч
П.Баясгалан, тавдугаар ангийн
сурагчдаас Арвайхээр
сумын ЕБ-ын 1-р сургуулийн сурагч О.Сумьяабазар нар тус тус тэргүүлж, бусдыгаа манлайллаа.
Математикийн
олимпиадыг Д.Чулуунхүү агсны
анхны шавь нар болон ар гэрийнхний санаачилгаар аймгийн БШУГ, Мэргэд
сургуулиас хамтран зохион байгуулжээ.
