Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан хуралдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан 65.7 хувийн ирцтэй хуралдаж байна.
Хуралдаанаар орон нутгийн
өмчит компаниудын 2021 он үйл ажиллагааны тайлантай танилцаж, цаашид авч
хэрэгжүүлэх ажил, төлөвлөгөөний талаар хэлэлцэх юм.
Мөн Нийтийн сонсголын тов
зарлах, Бичил уурхайн зориулалттай зарим газар нутгийг тусгай хэрэгцээнд авах
тухай, Нарийнтээл, Есөнзүйл сумын ИТХ-ын нөхөн сонгууль явуулах болсонтой
холбогдуулан Сонгуулийн хороо байгуулах асуудлыг тус тус хэлэлцэн батална.