АНУ, Индонезийн “Garuda Shield” цэргийн сургуулилалтад 14 орны цэргүүд оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-04-11 14:42:02

ЖАКАРТА. /AFP/. Жил бүр зохион байгуулагддаг АНУ, Индонезийн “Garuda Shield” цэргийн сургуулилалтад энэ жил 14 орны цэргүүд оролцоно хэмээн Индонезийн албаны хүмүүс мэдээлэв.


Тодруулбал, энэхүү хамтарсан цэргийн сургуулилалт нь энэ оны 8 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Индонезийн Өмнөд Суматра, Зүүн Борнеод зохион байгуулагдах ба Их Британи, Австрали, Япон зэрэг 14 орны цэргүүд оролцоно гэж Индонезийн арми мэдээлсэн байна.


АНУ-ын албаны хүний хэлж буйгаар, энэ жилийн сургуулилалтад ойролцоогоор 3000 цэрэг оролцох юм.


Индонезийн армийн хэвлэлийн төлөөлөгч Альберт хэлэхдээ, энэ жилийн арга хэмжээ нь 2009 онд тус сургуулилалтыг зохион байгуулж эхлэсэн цагаас хойших хамгийн өргөн хэмжээний сургуулилалт болох төлөвтэй байна гэжээ.


Сургуулилалтад оролцох бусад улс орны нэрийг одоогоор зарлаагүй байна. 

相关新闻