“Super 8” цомын төлөөх тэмцээний дүн гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн БТСГ, Гар бөмбөгийн холбооноос “Super 8” цомын төлөөх тэмцээнийг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээнд
2022 оны аймгийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээний шигшээ 8-д
шалгарсан Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Хайрхандулаан, Сант, Хархорин,
Уянга, Арвайхээр сумын эрэгтэй 8, эмэгтэй 6 баг оролцон, хурд хүч, авхаалж
самбаагаа дайчлан өрсөлдсөн юм.
Тэмцээний
тэргүүн байрыг эрэгтэйчүүдийн багаас спортын мастер н.Золбоот дасгалжуулагчтай,
Б.Буянжаргал ахлагчтай Баруунбаян-Улаан сумын баг, эмэгтэйчүүдээс Б.Соёл-Эрдэнэ
дасгалжуулагчтай, Х.Сугарсүрэн ахлагчтай Сант сумын баг тус тус эзэллээ.
Мөн
удахгүй зохион байгуулах Бүх ард түмний спартикиадад гар бөмбөгийн төрлөөр аймгаа
төлөөлөн оролцох шилдэг тамирчдад батламж гардууллаа.


