Улсын төрөлжсөн олимпиадын шилдгүүд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жилийн Улсын төрөлжсөн олимпиадын 2-ын давааг Сэлэнгэ аймаг амжилттай зохион байгууллаа. Энэ сарын 8-ны өдөр болсон тус олимпиадын Түүхийн хичээлийн олимпиадыг 2 ангиллаар зохион байгуулж дүнгээ гаргалаа.
12-р ангийн ангилалд Мандал сумын ЕБ-ын “Билиг
ДБ” сургуулийн сурагч М.Мандахбаяр, Сүхбаатар сумын ЕБ-ын 6 дугаар сургуулийн
сурагч Х.Төртогтох, Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Тэмүүжин
нар тэргүүлсэн байна. Харин багш нарын ангилалд Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр
сургуулийн багш Н.Сарантуяа тэргүүлж, Мандал сумын ЕБ-ийн “Билиг ДБ” сургуулийн
багш Э.Сүхбаатар, Аймгийн лаборатори ЕБ-н 4 дүгээр сургуулийн багш А.Нямдаваа
нар тус тус тодорчээ.
Мөн Орос хэлний SI хичээлийн олимпиадыг 3 ангиллаар зохион байгуулж дүнгээ гаргасан байна. Тухайлбал 9-р ангийн ангилалд Мандал сумын ЕБ-н “Билиг ДБ” сургуулийн сурагч М.Хүслэн тэргүүлж, Шаамар сумын Дулаанхаан тосгоны ЕБС-ийн сурагч А.Хуанш, Сайхан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч Э.Сэлэнгэсайхан нар шалгарлаа.
12-р ангийн ангилалд Мандал сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн сурагч К.Степан, Орхон сумын ЕБС-ийн сурагч С.Болоржин нар тодорчээ.
Харин багш нарын ангилалд Сүхбаатар сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш В.Оюун, Сайхан сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн багш Б.Жаргалмаа, Түшиг сумын ЕБС-ийн багш П.Наранчимэг нар шалгарчээ. Мөн олимпиадын Химийн хичээлийн төрөл 2 ангиллаар явагдлаа. Тус хичээлийн дунд ангийн ангилалд Мандал сумын ЕБ-ын “Билиг ДБ” сургуулийн сурагч Ч.Мишээл, Сайхан сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Б.Заяа, Ерөө сумын ЕБС-ийн сурагч Э.Мичидмаа нар тодорсон байна.
Ахлах ангийн
ангилалд Мандал сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч Д.Ундрахжаргалант, Сайхан
сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн сурагч Ө.Наранбаатар, Жавхлант сумын ЕБС-ийн
сурагч Б.Уянга нар шалгарчээ. Багш нарын ангилалд Орхон сумын ЕБС-ийн багш Э.Анх-Эрдэнэ,
Сүхбаатар сумын ЕБ-н 6 дугаар сургуулийн багш Г.Нарантуяа, Ерөө сумын ЕБС-ийн
багш Б.Солонго, Цагааннуур сумын ЕБС-ийн багш С.Баярсайхан нар тус тус шалгарсан
байна.

