Аймгийн ИТХ-ын дарга Буриад улсын Ардын хурлын төлөөллийг хүлээн авч уулзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-08 19:30:19

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа Буриад Улсын Ардын хурлын депутат Валерий Жамсуевич Цыренпиловыг 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч уулзжээ. 

Уулзалтын хүрээнд Сэлэнгэ аймгийн ИТХ, ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын хамтын ажиллагаа, уламжлалт найрсаг харилцааны талаар яриа өрнүүлсэн байна. Мөн хамтын ажиллагааны хүрээнд цаашид эрүүл мэндийн салбарт түлхүү хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Уулзалтад Буриад Улсын талаас эрүүл мэндийн салбарын эмч нар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од болон аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд нар оролцжээ.

 

相关新闻