“Эрэгтэй бага ангийн багш нарын манлайлал” үйл ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-06 23:12:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Бага ангийн багш дутагдалтай байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн Боловсролын газраас багшийн манлайлал тэр тусмаа эрэгтэй багшийн сайн туршлагыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Сүхбаатар сумын ЕБ-ын 3-р сургуультай хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь багшид урам дэм өгч, багшийг сайшааж урамшуулан сэтгэл зүйн эерэг хандлагыг нэмэгдүүлэхэд зорилгоо чиглүүлжээ. Энэхүү “Эрэгтэй бага ангийн багш нарын манлайлал” үйл ажиллагаанд 13 эрэгтэй багш оролцож, өөрийн арга туршлагаа түгээн дэлгэрүүлсэн байна. Мөн энэ үеэр суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр 31 сургуулийн бага ангийн багш нарын төлөөлөл үзэсгэлэн гаргаж, цахим платформ ашиглалт, хөгжүүлэлтээр туршлагаа хуваалцжээ. Энд Мандал сумын 4-р сургуулийн “Хөтөч” АПП, Сайхан сумын 2-р сургуулийн “Zappar” программ ашиглалт, Шаамар сумын “Цахим ном” платформ зэрэг нь бусдаас онцлог, хөдөлмөр, сэтгэлгээ шингэсэн сонирхолтой бүтээлүүд болсон байгааг зохион байгуулагчдын зүгээс сайшааж байв.

 

相关新闻