Талын монгол борц худалдаанд гарч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-04-06 11:02:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Б.Өлзийтогтох талын монгол борцоо гурав дахь жилдээ худалдаанд гаргажээ. Өнгөрсөн өвөл 30 орчим үхрийн махаар борц бэлтгэсэн байна. Байгальд, уламжлалт аргаар хатааж савласан борц богино хугацаанд хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж чаджээ.

Урьд жилүүдэд борцоо нүдэж савладаг байсан бол энэ жил нүдэхгүйгээр савласан. 300 граммаас гурван килограмм хүртэлх хэмжээгээр савласан. Орон нутагтаа нэг л дэлгүүрээр дэмжуулан худалдаалж байгаа. Учир нь томоохон дэлгүүрүүд үнэ нэмэх асуудал дээр санал нийлээгүй. Мөн Улаанбаатар хот болон өөр аймгийн хэрэглэгч, захиалагчдын бүтээгдэхүүнийг өөрсдийнх нь хүсэлтээр Монгол шуудан болон такси үйлчилгээг ашиглан хүргэлт хийж байгаа. Хэрэглэгчид маань манай бүтээгдэхүүнд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлдэг гэж Б.Өлзийтогтох хэллээ.

Талын монгол борц нэг килограмм нь 65 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд 300, 500 грамм, нэг, хоёр, гурван килограммаар савласан сонголттой. 

相关新闻