"Өөрийгөө хайрлахуй" сургалтад 140 гаруй эмэгтэй хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-06 14:50:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Азийн сан, Австралийн засгийн газрын санүүжилтээр хэрэгжиж буй “Ковид-19" цар тахлын үед бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтуудыг даван туулах чадварыг нэмэгдүүлэх” төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас “Хөөрхөн Зүрхнүүд” ТББ-тай хамтран эмэгтэйчүүдэд сургалт зохион байгуулав.

Сургалтад тус аймгийн Есөнбулаг, Баян-Уул, Дэлгэр сумын 140 эмэгтэйд сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Өөрийгөө хайрлахуй” сургалт зохион байгуулжээ. Мөн Есөнбулаг сумын Хамтарсан багийн гишүүд болох 30 мэргэжилтэн “Сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах нь” сургалтад хамрагдсан тухай ГБХЗХГ-аас мэдээлэв. 

ГБХЗХГ нь "Хөөрхөн Зүрхнүүд ТББ"-тай хамтран хоёр дахь жилдээ сургалтуудыг цувралаар зохион байгуулж байгаа ба төслийн хүрээнд иргэд олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлж буй сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээний мэдээллийг сурталчилж ажиллаж байгаа аж.


相关新闻