Бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөрт Зүүнбүрэн сумын сурагч тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-04-05 19:45:09

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын ЕБС-ийн 11а ангийн сурагч А.Бадартөгс Олон улсын Боловсролын FLEX хөтөлбөрийн 2022-2023 оны шалгаруулалтад тэнцсэн байна.

Энэхүү хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бөгөөд ахлах ангийн сурагчдад зориулсан манлайлагч бэлтгэх зорилготой аж. Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сурч, Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөр юм. 2021-2022 оны хичээлийн жилд Монгол Улсаас 20 сурагч Америкийн ахлах сургуульд суралцахаар явсан байна. Эдгээр сурагчдын дотор Сэлэнгэ аймгийн лаборатори 4 дүгээр сургуулийн 12б ангийн сурагч О.Нандин-Эрдэнэ, Б.Мэндбаяр нар энэ хичээлийн жилд АНУ-д суралцаж байгаа ажээ. 

相关新闻