Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Жил бүрийн 4 дүгээр
сарыг манай улсад “Хөдөлмөрийн аюулгүй байдал,
эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэдэг. Энэ жил “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл
мэндийн эерэг соёлыг хамтдаа төлөвшүүлье!” уриан дор 11 дэх жилдээ аян зарлан хэрэгжүүлж байна.
Аймгийн ЗДТГ, ХАБЭА-н аймгийн салбар зөвлөлөөс аяны нээлтийг ирэх
баасан гарагт зохион байгуулах ба сумдын ХАБЭА-н зөвлөл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон
тооны бус байнгын комиссын гишүүд, ААНБ-ын ХАБ хариуцсан ажилтнуудыг
хамруулсан нөлөөллийн ажлыг хийхээр төлөвлөж байна.
Мөн
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат,
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар “ХАБ-ын
хандлага, соёлыг өөрчилье”, “ХАБ-ын харилцаанд ажилтнуудын үүрэг, оролцоо”
сэдвээр цахим сургалт хийх аж.
ХАБЭА тухай хуульд зааснаар төсвийн байгууллага
тухайн жилийнхээ батлагдсан төсвийнхөө 0,5-аас багагүй хувийг ХАБ-ын зардалд
төсөвлөх ёстой байдаг. Уг зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс
урьдчилан сэргийлэх чиглэлэр алба хаагчдынхаа дунд сургалт сурталчилгааны ажил
зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тусгай хувцас, хамгаалах
хэрэгслийг болгох, ажлын байрны аюулгүй, эрсдэлгүй орчныг бүрдүүлэхэд зарцуулах
үүрэгтэй юм. Уг хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс сум, байгууллагын
хэмжээнд аян өрнүүлнэ гэдгийг аймгийн
НБХ-ийн дарга Б.Сайнжаргал хэллээ.