ЕБС-ийн сэтгэл зүйчдийг мэргэшүүлэх 3 дахь ээлжийн сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-04-05 10:07:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өөрийн бүтэц орон тоо, төсвийн хүрээнд сэтгэл зүйч авч ажиллуулахаар шийдвэрлэсэн 55 сургуулийн сэтгэл зүйч сургалтад хамрагдаж байна.

 

Өмнөх хоёр удаагийн сургалтад 67 сэтгэл зүйч хамрагдаж өнөөдөр ерөнхий боловролын сургуульд тогтвортой ажиллаж байна. Энэ удаагийн сургалтад 1-4 жил ажилласан дадлага туршлагатай сэтгэл зүйчид хамрагдаж буйгаараа онцлог аж. Сургалт энэ сарын 4-29-нд үргэлжилнэ.


Сурагчдын дунд явуулсан судалгаагаар, 11-13 насныхан сэтгэл зүйчид хандах нь түгээмэл буюу 47 хувьтай байжээ. Бусад насны сурагчдын 20 хүртэл хувь нь л сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан байна. Мөн зөвлөгөө авсан байдлыг ангилж үзвэл, 74 хувьд нь гэр бүлийн шинжтэй ямар нэгэн сэтгэл зүйн дарамт учирсан байжээ. 


Тиймээс ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах нь хүүхдийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд нь туслах, багш, эцэг эхэд зөвлөгөө өгөх, гэр бүл, сургууль дээр үүссэн зөрчилдөөнийг шийдвэрлэхэд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх, ялангуяа хүүхдийг шилжилтийн эмзэг үеэ даван туулахад нь тусалж, элдэв муу зуршилд өртөхөөс нь сэргийлэх зэргээр олон ач тустай гэж үзэж байгаа юм.  



相关新闻