Улсын төрөлжсөн болон аймгийн олимпиад Засаг даргын ивээл дор болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-04-05 09:58:37

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Засаг даргын ивээл дор улсын төрөлжсөн болон аймгийн олимпиадын хоёрын даваа энэ өдрүүдэд болно. 

Тодруудбал, Улсын төрөлжсөн болон аймгийн олимпиадын хоёрын даваа нийт 56 төрлөөр дөрөвдүгээр сарын 4-9-ний өдрүүдэд Алтай хотод зохион байгуулна хэмээн БШУГ-аас мэдээлэв. Энэхүү олимпиад аймгийн Засаг даргын ивээл дор явагдаж байгаараа онцлог юм.


Олимпиад дөрөвдүгээр сарын 4-нд "Математик"-ийн судлагдахуунаар эхэллээ. Математикийн олимпиад нийт найман ангиллаар явагдах бөгөөд 6-12 дугаар ангийн нийт 164 сурагч, багш-50 хамрагджээ.

相关新闻