Төрийн албаны ерөнхий шалгалтанд орсон иргэдийн 31.8 хувь нь тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Төрийн
албаны ерөнхий шалгалт болж өндөрлөлөө.
Энэ удаа Сэлэнгэ аймагт
шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 221 иргэнээс 201 иргэн шалгалтад орж 90.9 хувийн ирцтэйгээр шалгалтын үйл
ажиллагаа явагдсан байна. Дээрх шалгалтад орсон нийт иргэдээс 64 иргэн буюу 31.8
хувь нь тэнцэж, төрийн албаны нөөцөд бүртгэгдэхээр болжээ.