Улсын цолтой шагай харваачдад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай
аймгаас 32 хүн шагайн харвааны улсын цол авсан байдаг. Эдгээр мэргэдүүддээ хүндэтгэл
үзүүлэх тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор “Өв Алтайн аргай” шагайн
холбоо, БТСГ-аас амралтын хоёр өдөр зохион байгууллаа.
Тэмцээнд Өвөрхангай аймгаас
гадна Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймаг, Улаанбаатар хотоос 350 гаруй
харваач оролцож, шагайн харваагаар 30, чавх харваагаар 15 баг цэц мэргэнээ
сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний багийн харвааны хурууны
төрөлд Өвөрхангай аймгийн "Өв Алтан-Аргай" шагайн холбооны дэд тэргүүн,
Уянга сумын "Алтан зурхай" шагайн зөвлөлийн тэргүүн, аймгийн гоц мэргэн
Б.Баярмагнай ахлагчтай баг Тэргүүн байр, аймгийн гоц мэргэн Б.Баярхүү ахлагчтай
баг дэд байр, Монгол Улсын мэргэн Л.Түвшинжаргал ахлагчтай Есөнзүйл сумын баг гутгаар
байр эзэллээ.
Цуваа харвааны тэргүүн байрыг
Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харваач Г.Уранбаатар, дэд байрыг Өвөрхангай аймгийн
Арвайхээр сумын харваач Л.Төмөрбаатар,
гутгаар байрыг Баянгол сумын харваач Д.Эрдэнэжаргал
нар эзэлсэн юм.





