Төрийн албаны ерөнхий шалгалтад 66 иргэн тэнцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-04-04 11:41:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ  сарын 1, 2-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Баян-Өлгий аймгаас 307 иргэн шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 264 иргэн оролцож ирц 86 хувьтай байв. Шалгалтад иргэдийг өдөрт 5, нийт 10 ээлжээр оруулж, мэргэжлийн байгууллагуудын хяналт дор авсан.  

Үүнээс 66 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэх боломжтой болов. 

相关新闻