Ачит нуурын сав газарт гарсан түймрийг унтраав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг болох Ачит нуурын сав
газрын Хар тахар хэмээх газарт гуравдугаар сарын 31-ний өдөр түймэр гарчээ.
Дуудлагын дагуу Ногооннуур
сумын мэргэжлийн анги, Гал түймэр унтраах, аврах бүлгийн нийт 25 алба хаагч газар
дээр нь очиж, галыг богино хугацаанд унтраасан байна.
Гэвч энэ сарын 1-ний
өдөр мөн тухайн газарт гал гарч мэргэжлийн ангийн 26 албан хаагч ажиллаж түймрийг
унтраажээ. Хээрийн шар өвсний түймэр 5 га газрыг хамарсан гэдгийг эх
сурвалж хэллээ.