Мөс цөмрөх болон шар усны үерийн аюулаас сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар ихэнх гол, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 1-15 см нимгэрчээ. Улмаар мөс харлах, мөсөн дээр устай, мөсөн зах нимгэн хэсгээрээ хайлж, ус урсаж байна.
Цаашид цаг агаарын
дулааралтай уялдан гол, нуурын сав дахь цас, мөс хайлж, хаврын шар усны үер
цөнгийн хахаатай давхцан ус эргээсээ халих, голын эрэг орчим усанд автах зэрэг
үзэгдэл ажиглагдаж байна.
Иймээс иргэд хаврын шар
усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс
онцгойлон анхаарууллаа.