Аймгийн хэмжээнд нийт 221 иргэн төрийн албаны шалгалтад оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улс даяар нэгэн зэрэг эхэлсэн Төрийн албаны
ерөнхий шалгалтыг Сэлэнгэ аймаг амжилттай зохион байгуулж байна.
Энэ өдрийн өглөөний 08:30 цагт элсэн уг шалгалтад аймгийн хэмжээнд нийт 221 иргэн бүртгүүлэн оролцож байгаа юм. Сэлэнгэ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс шалгалтыг энэ сарын 1, 2-ны өдрүүдэд 7 ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.











