Түймрийн улмаас 12 га талбай шатжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хархорин сумын “Нарийн хүр”
багийн “Баруун намаг гүвдэй” гэдэг газар хээрийн түймэр гарч, Онцгой байдлын
хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчид иргэдийн хамт
унтраалаа.
Түймэр гарсан газар сумын төвөөс хойш 27 км-т орших бөгөөд
түймрээр 12 га талбай шатсан байна.
Хаврын хуурайшилттай улирал эхэлж байгаа учраас;
Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх
Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх
Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй
байх
Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас
татах
Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар
өвсний түймрээс урьдчилан сэргийлэх
Объектын гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж, бага насны
хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй, гэртээ цоожилж үлдээхгүй байх, шүдэнз,
асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах, ахуйн осол гэмтлээс
урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.