Эх газрын Хятадад шинээр коронавирусний халдвар авсан 7386 тохиолдол бүртгэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
БЭЭЖИН. /China Times/. Эх газрын Хятад улсад
цар тахлын дэгдэлт үргэлжилсээр байгаа бөгөөд өчигдөр шинээр коронавирусний
халдвар авсан 7386 тохиолдол бүртгэгджээ.
Дээрх тохиолдлуудаас
1827 нь батлагдсан тохиолдлууд байсан бол 5559 нь шинж тэмдэггүй халдвар
тээгчид байсан байна.
Батлагдсан 1827
тохиолдлоос 1787 нь дотоодод халдварласан халдвар байсан ба гол төлөв тус улсын
Жилинь, Шанхай, Хармөрөн зэрэг хот, мужуудад бүртгэгджээ. Тус улсын санхүүгийн
төв хот болох Шанхай хотод 358 тохиолдол гарчээ.
Харин шинж тэмдэггүй
халдвар тээгчдийн 117 нь гаднаас зөөвөрлөгдсөн үлдсэн нь дотоодын тохиолдлууд
байв.
Пүрэв гарагийн байдлаар
нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 151 мянга 103, нас баралт 4638-д
хүрсэн байна.
Тус улсын Эрүүл мэндийн
хорооны мэдээлснээр, лхагва гарагийн байдлаар тус улсад нийт 3 тэрбум 267 сая тун
коронвирусний эсрэг вакциныг иргэдэд хийгээд байгаа аж.