Төрийн албаны ерөнхий шалгалтад 235 иргэн бүртгүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр улсын хэмжээнд 08:15 цагт эхэллээ. Өвөрхангай аймагт шалгалтыг Политехникийн коллежид 10 ээлжээр хуваарийн дагуу зохион байгуулж байна. Аймгийн хэмжээнд ерөнхий шалгалт өгөхөөр нийт 235 иргэн бүртгүүлжээ.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөл,
ерөнхий шалгалтын үед салбар зөвлөлд туслах чиг үүргээр байгуулсан Ажлын баг зохион байгуулж байна. Зөрчил гарахаас
сэргийлж, оролцогчдыг хурууны хээгээр баталгаажуулсан ба баталгаажилтын хуудсан дээрх цагийн хуваарийн
дагуу шалгалтаа өгч байгаа юм.
Мөн Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг, нийслэлийн шалгалтын үйл
ажиллагааг цахимаар хянаж байна.