Сурагчдын амралт ирэх даваа гарагт эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЕБС-ийн сурагчид маргааш хичээллээд амарна.
2021-2022 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал ийнхүү дуусаж буй юм. Хоёрдугаар улирлын амралтаар сурагчид долоо хоног амарч 4 дүгээр сарын 11-ний даваа гарагт гуравдугаар улирлын хичээл эхэлнэ.
Бага
ангийнхан найман долоо хоног, дунд болон ахлах ангийнхан есөн долоо хоног хичээллэх
хуваарьтай байна.