Өлгий хотын иргэд төв талбайд цугларч өглөөний дасгал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-29 12:24:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хорооноос иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнд уриалсан  “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг өнгөрсөн сарын 16-ны өдрөөс орон даяар өрнүүлж байгаа.

Тус аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэд өнөөдөр 06.30 цагт аймгийн төв талбайд “Эртэч, эерэг, эрүүл Баян-Өлгийчүүд” уриан доор цугларч дасгал хийлээ. Өнөөдрийн дасгалд 1000 орчим хүн цугларсан гэсэн мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өгөв.

“Эртэч Монгол” хөтөлбөрийн санаачлагч, “Эерэг сэтгэлгээний давлагаа” төслийн удирдагч Н.Энхбаатар болон сургагч багш Б.Төмөр-Очир нар Баян-Өлгий аймагт ирж 10 хоног ажиллаж байгаа. 

Төслийн хүрээнд орон нутагт сургагч багш бэлтгэж хөгжлийн нэгдэл салбарыг байгуулж байна. “Сургагч багш” бэлтгэх хөтөлбөрт тус аймгийн 13 иргэн хамрагдаж, өнөөдөр сертификатаа гардан авлаа. 

相关新闻