Сэкиваке Вакатакакаге анх удаагаа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Осака хотноо 15 хоног үргэлжилсэн сумо бөхийн Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд 12 даваатай Сэкиваке Вакатакакаге, Озэки Шодайтай барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 3 унаатай болсноор адил даваатай болсон Такаясү /М-7/-тэй нэмэлт барилдаан хийж хэн нь түрүү бөх болохоо шийдэхээр боллоо.
Харин энэ өдөр 12 даваатай
башёг тэргүүлж явсан Такаясү /М-7/, Сэкиваке Абитай учраа таарч түүнд окүритаоши
мэхээр ойчиж 3 унаатай болсон юм.
Сумо бөхийн 73 дахь Их аварга
Тэрүнофүжи бэртлийн улмаас башёг орхисон нь 3 Озэки цолтноос гадна олон бөхөд
боломж гарч тэмцээн тун сонирхолтой өрнөсөн юм.
Харү башёгийн түрүү бөхийг тодруулах нэмэлт барилдаанд хүч үзсэн Сэкиваке Вакатакакаге, Такаясү /М-7/-г уватэдашинаге
мэхээр хаяж Макүүчид анх удаа түрүүлж, Японы Эзэн хааны цомыг хүртлээ.
Фүкүшимагийн уугуул, 28
настай /өндөр 181 см, жин 130 кг/ Сэкиваке Вакатакакаге ийнхүү 50
жилийн дараа энэ нутгаас төрсөн түрүү бөхөөр тодорлоо.
Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн сүүлийн өдрийн барилдаанд Котоновака /М-6/-тай учраа таарч түүнийг шитатэдашинаге мэхээр хаяж 8 даваатай башёг дуусгав. Харин Ичиножёо А.Ичинноров /М-2/, Тобизарюү/М-9/-тэй учраа таарч түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлэв.
Харү башёгийн 15 дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргил /М-2/, Эндо /М-4/-той хүч үзэж түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа, 8 унаатай башёг дуусгаж байна. Харин энэ өдөр Кирибаяама Б.Лхагвасүрэн /М-4/, Котоеко /М-12/-той хүчээ сорьж түүнийг котэнаге мэхээр давснаар 10 даваа, 5 унаатай болсон юм.
Чиёошома Г.Мөнхсайхан
/М-8/, энэ өдөр Котошохо /М-14/-той барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 5
даваа, 10 унаатай Харү башёг амжилт тааруухан өндөрлүүллээ.
Шинэхэн Озэки
Митакэүмигийн хувьд 11 даваатай, Шодай 9 даваатай, Такакейшо 8 даваатай энэ башёг дуусгалаа.