АНУ-ын дэд ерөнхийлөгчид сенатч Кейнийг албан ёсоор нэр дэвшүүлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ВВС/. АНУ-ын Ардчилсан намын /АН/ их хурлын гурав дахь өдөр буюу лхагва гарагт сенатч Тим Кейнийг дэд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр албан ёсоор нэр дэвшүүлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Хиллари Клинтон дэд ерөнхийлөгчийн сонгуульд сенатч Тим Кейнийг өрсөлдүүлэхээр сонгосноо мягмар гарагт албан ёсоор мэдэгдсэн билээ.
Сенатч Кейн испаниар чөлөөтэй ярьдаг бөгөөд улстөрд хөл тавиад удаж байгаа нэгэн юм. Тэрбээр Виржини муж улсын захирагч, тус муж улсын төв болох Ричмонд хотын дарга зэрэг албан тушаалуудыг хашиж байжээ.
Г.Доржханд