Баян-Өлгийн нутгаар маргааш салхины хурд 22-24 м/с-д хүрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-03-23 17:05:03

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс маргааш өдөртөө нутгийн ихэнх хэсгээр салхи баруун өмнөөс хойшоогоо эргэж секундэд 16-18 метр, зарим үед секундэд 22-24 метр хүрч ширүүсч шороон, уул даваануудад цасан шуурга шуурахыг анхаарууллаа.

Өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгийн зарим газраар цас орно. Нийт нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Харин энэ сарын 25-29-ний өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээнээс харахад, хугацааны сүүлчээр нутгийн баруун өмнө хэсгийн зарим газраар ялимгүй цас орно. Хугацааны дунд үеэр салхины хурд зарим газраар 16-18 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсч шороон, уул даваануудад явган цасан шуурга шуурах аж.

Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байх төлөвтэй байна.

相关新闻