Худалдаж авсан рублийн хэмжээ зарсан дүнгээсээ бага байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-23 13:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхнээс 3 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд 100 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рубльтэй байсан нь ердийн үеийн дундаж үзүүлэлттэй ойролцоо юм.  


Арилжааны банкууд дээрх хугацаанд иргэд, аж ахуйн нэгжүүдэд зарсан рублийн хэмжээг авч үзвэл 92 сая ам.доллартай тэнцэж байна. Энэ нь оны эхний улиралд хийсэн гадаад төлбөр тооцоотой холбоотой аж. Харин худалдаж авсан рублийн хэмжээ 4.2 сая ам.доллартай тэнцсэн нь дотоодын зах зээл дээр банкуудын худалдан авсан рублийн хэмжээ нь зарсан дүнгээсээ эрс бага байгааг Монголбанк мэдээллээ.


Өнгөрсөн онд улиралд дунджаар 119 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийн гарах урсгалтай байв. Тухайлбал, өнгөрсөн оны 1 дүгээр улиралд 116 сая, 2 дугаар улиралд 113 сая, 3 дугаар улиралд 118 сая, 4 дүгээр улиралд 129 сая ам.доллартай тэнцэх хэмжээний рублийг гадаад төлбөр тооцооны зориулалтаар Монгол Улсаас гадагш шилжүүлжээ. Рублийн энэ гарах урсгал нь ОХУ-аас нийлүүлдэг бараа, үйлчилгээний төлбөрт зарцуулагддаг аж.



相关新闻