Цаг агаарын аюулт үзэгдлээс онцгойлон анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулав.
Тодруулбал, маргааш буюу гуравдугаар сарын 23-нд Алтайн уулархаг нутаг болон нутгийн өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэх тул иргэд, малчид, тээвэрчдэд онцгойлон сэрэмжлүүлэв.
Гуравдугаар сарын 23-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи шороон шуургатай байхыг УЦУОШТ-өөс мэдээлэв.