Пүрэв гарагт зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-22 14:29:14

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 3 дугаар сарын 24-ний 16.00 цагт улс, орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг зохион байгуулна.

Тус өдөр аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 113 дугаар анги, Холбооны газраас зарласан түгшүүрийн дуут дохиогоор иргэд, байгууллагын ажилтан, албан хаагчид талбайд цугларч бүртгүүлэх юм. Энэ үеэр аймгийн Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн нийт бие бүрэлдэхүүн хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, Аюуш баатрын талбайд нэгдсэн журмаар жагсана.

Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын гурав дахь долоо хоногийн лхагва гаргийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан.

Мөн Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаргийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль хийж, бэлэн байдлыг ханган ажилладаг.

Эдгээр өдрүүд энэ жил 3 дугаар сарын 23, 24-нд тохиож байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газраас дуут дохиог ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж, төр, төрийн бус байгууллагуудад сургалт зохион байгуулж байна. 

相关新闻