Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангаас 500-гаад сая төгрөгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-21 17:26:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн төлөөлөгчид Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Зүүнбаян-Улаан суманд ажиллаж, хүмүүнлэгийн үйл ажиллагааныхаа хэрэгжилттэй танилцлаа.

18-аас доош насны хүүхдүүдэд эдийн засгийн болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг тус байгууллага Өвөрхангай аймагтай 2008 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Энэ хугацаанд 10-аад сумын сургууль, цэцэрлэг, дотуур байранд зөөлөн эдлэл, тоглоом, тоног төхөөрөмж зэрэг 500 гаруй сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламжийг үзүүлжээ.

Өвөрхангай аймгийн боловсролын салбарын материаллаг бааз, чадавхыг бэхжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж, тус сангийн Монгол дахь төлөөлөгч Чоу Мэй Миаод Өвөрхангай аймгийн 90 жилийн ойн медалийг гардуулсан юм.

相关新闻