Шинжлэх ухааны академи “Болорсофт” компанитай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадралыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2025
оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн
явуулах Монгол хэлний тухай хуулийн хүрээнд цахим хэл шинжлэл, хиймэл
оюун ухаан хөгжүүлэлтийг хэрхэн явуулах асуудлаар санал солилцов.
Уулзалтын хүрээнд “Болорсофт” компанийн хөгжүүлсэн монгол бичгийн “Тунгаамал толь, “Чимэгэ” монгол дуу яриаг хөрвүүлэгч технологи, кирилл бичгийн алдаа шалгах "Болор дуран" программ зэргийг ШУА, харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаачид хөнгөлөлттэй үнээр авч хэрэглэх, цаашид цахим хэлний боловсруулалт хөгжүүлэлтийн технологиудыг ашиглах, нэвтрүүлэх, олны хүртээл болгох талаар хамтран ажиллахаар харилцан тохиролцлоо.