35 тэрбум төгрөгийн 80 тендерт 200 гаруй аж ахуйн нэгж оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. Өнгөрөгч онд аймгийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, орон нутгийн
хөгжлийн сан, авто замын сан, төсөвт байгууллагуудын захиалгаар нийт 35,1
тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 80 төсөл, арга хэмжээг цахимаар сонгон
шалгаруулжээ.
Тэдгээрийн 67.5
хувийг нээлттэйгээр, 32.5 хувийг тендер шалгаруулалтын онцгой журам болох
харьцуулалтын аргаар зохион байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 221 аж ахуйн нэгж оролцсон
байна.
Дээрх 80 төсөл арга
хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион
байгуулж, улс, орон нутгийн төсөвт 1596,2 сая төгрөгийн хэмнэлтийг гарган ажилласан хэмээн тус албанаас мэдээллээ. Засгийн газраас 2021 онд 22 тэрбум
төгрөгийн 35 төсөл, арга хэмжээний эрх шилжиж ирсэн бөгөөд гүйцэтгэл 100
хувьтай байна.