243 нэр төрлийн 6540 үйлчилгээг цахимаар хүргэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн цахим
үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, Улсын бүртгэлийн хэлтэст “Гэрэгэ” киоскийг
суурилуулан ажиллуулж байна.
Аймгийн
хэмжээнд төрийн үйлчилгээний www.e-mongolia.mn болон операторын цахим үйлчилгээ жигдэрч, 243 нэр төрлийн 6540
үйлчилгээг шуурхай үзүүлж байгаа ба өнгөрсөн онд 10 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Цар тахлын нөхцөл байдлын үед нийгмийн халамжийн 16
төрлийн үйлчилгээг цахимжуулсны үр дүнд 5000 гаруй иргэн цахимаар үйлчилгээ
авсан байна.