Томуу, томуу төст өвчлөлд 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-18 19:36:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд хүүхэд ханиад, томуугаар өвчлөх нь ихэсч байна. Аймгийн БОЭТ-ийн хүүхдийн тасаг 50 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч одоогоор 130-аад хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа юм. Үүнээс эрчимт эмчилгээнд 10-аад хүүхэд байгаа аж.

Гуурсан хоолой барьсан ханиад давамгайлж, уушгины хатгаа болж байгаа ба 5 хүртэлх насны хүүхэд илүү өртөж байгааг эмч хэллээ. Тиймээс хүүхдийнхээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулж, гадуур дагуулж явахгүй байх, ханиад хүрсэн бол дур мэдэн эмчлэхгүйгээр эмчид хандах шаардлагатайг Хүүхдийн эмч нар зөвлөж байна. 

相关新闻