Гадаад худалдаа, экспортын санхүүжилтийг хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн үйлчилгээг
цахимжуулснаар экспортлогч компани, ААН-үүдэд үзүүлж буй үйлчилгээ хурдан
шуурхай болж сайжирна. Энэ талаар Европын Худалдааны танхим Европын Сэргэн босголт,
хөгжлийн банк (ЕСБХБ)-ны санхүүжилтээр “Монголын ЖДҮ эрхлэгчдийг Европын
зах зээлд экспорт хийх чадавхыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд “Төрийн үйлчилгээг цахимжуулах, худалдааны
санхүүжилтийг дэмжих нь” сэдэвт дугуй
ширээний уулзалт МҮХАҮТ-д болов.
Уулзалтаар ЖДҮ-ийг экспортлоход тулгарч буй бэрхшээл, ялангуяа экспортын санхүүжилтийн хүртээмж, түүнийг шийдвэрлэх талаар ярилцав. Экспортын санхүүжилт нь Монголбанк, Хөгжлийн банкны бодлогын тэргүүлэх чиглэл байж энэхүү санхүүжилтийн дэмжлэгийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо. Мөн энэ үеэр ХААН банк ЖДҮ эрхлэгчдэд зориулсан худалдааны санхүүжилтийн үйлчилгээг танилцууллаа.
Уулзалтад ГХЯ,
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголбанк, Монгол Улсын Хөгжлийн банк,
Гаалийн ерөнхий газар, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, ХААН банк, төслийн
оролцогч, бизнес эрхлэгчид, Европын Худалдааны танхим (ЕвроЧамбер)-ын төлөөлөгч нар оролцов.