“Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан 38 иргэнийг шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/. “Монгол
цэргийн
баяр”,
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101
жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын
Ерөнхийлөгчийн зарлигаар Батлан хамгаалах болон Хууль, эрх зүйн салбарт олон
жил үр бүтээлтэй ажилласан эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Төрийн дээд одон,
медаль “Цэргийн
гавьяаны
улаан тугийн
одон”,
Зэвсэгт
хүчний
100 жилийн
ойн медалиар
22 хүнийг,
аймгийн
ИТХ-ын болон Засаг даргын
нэрэмжит
шагнал
Орхон аймгийн
“Хүндэт
иргэн”
цол тэмдгээр
16 иргэнийг
шагнаж
урамшууллаа.
Мөн “Монгол
цэргийн
баяр”,
Монгол цэрэг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг
тохиолдуулан ерөнхий боловсролын
сургуулийн сурагчдын дунд зарласан “Монгол
цэрэг, энхийн
үйлсэд”
сэдэвт
гар зургийн
болон эсээ бичлэгийн
уралдаанд
тэргүүлсэн
сурагчдын
шагналыг
гардуулсан юм.
“Монгол цэрэг, энхийн үйлсэд” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд 14 дүгээр сургуулийн 12а ангийн сурагч Э.Сувданчимэг тэргүүлсэн юм. Тэрээр Монгол цэрэг тэртээ 2002 онд НҮБ-ын “Энхийг дэмжих ажиллагаа”-нд оролцож эхэлснээс хойш олон орны цэргүүдтэй мөр зэрэгцэн, хаа ч явсан дасан зохицох
чадвар, эрэлхэг дайчин чанараараа олон улсад үнэлэгдэж байгаа тухай эсээдээ
онцолсон байна.
Мөн Монгол цэрэг дэлхийд үнэлэгдэж байна, тэдний ач гавьяагаар өнөөдрийн
энх тайван улс оршин тогтнож байна хэмээн эсээдээ дурджээ

