Дэслэгч К.Муратхан албаны хэрэгцээнд зориулж цахилгаан автомашин зохион бүтээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Хилийн 0165 дугаар ангийн Авто
техникийн тасгийн тавиулан нисэх талбайн дарга, дэслэгч К.Муратхан цахилгаанаар
ажилладаг бага оврын машин хийжээ.
Түүний хувьд
Хил хамгаалах байгууллагад 16 жил ажиллаж байгаа ба хөдөлгөөнт хилийн харуулын
“ЗИЛ-130” машин тоноглох зэрэг ажлыг санаачлан бүтээсэн арвин туршлагатай нэгэн
аж.
"Бүтээлч
санаанууд ажил амьдралаас урган гардаг. Өдөр бүр ахлах тогооч, ээлжийн тогооч,
гал зуухны жижүүр нар агуулахаас хүнс авдаг. Тэд бол дандаа эмэгтэй ажилтан,
алба хаагчид байдаг. Цэргийн хүнсний ногоо мах, хуурай хэрэглэл гээд нийт 80
кг ачааг эмэгтэйчүүд тэргэн дээр түрж зөөвөрлөдөг. Энэ нөхцөл
байдлыг хараад хүнсний албаны ажил хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор тус
цахилгаан тээврийн хэрэгслийг хийх санаа төрж ажилдаа шамдан орсон. Ахлах
ахлагч С.Ахылбек, дэд ахлагч Б.Жанат нартай хамтран цахилгаанаар ажилладаг
бага оврын автомашин зохион бүтээлээ" хэмээн тэрээр хэлэв.
Бага оврын
цахилгаан машин бүтээх ажлыг өнгөрсөн сарын 16-наас эхэлж 10 хоногт хийж
дуусгажээ. Салхины шил, бүхээгийн төмрийн зардалд нийт 1,4 сая
төгрөг зарцуулсан байна.
Машины нийт
жин 110 кг, өндөр 160 см, өргөн 110 см, урт 210 см, суудлын тоо 2 аж. Нэг удаад
300-400 кг ачаа ачих боломжтой.
Цахилгаан автомашины батарейг Тоёото Приүс маркийн автомашины аккумуляторыг орлуулан хийсэн тул 220 вольтын хүчдэлд 2 цагийн хугацаатай цэнэглэснээр ойролцоогоор 50-60 км явах ажээ.