Ахмад дайчин Г.Чогсомжавд хүндэтгэл илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-16 16:44:17

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлигаар Зэвсэгт хүчний 101 жилийн ойн медалиар ахмад дайчин Г.Чонсомжавыг шагнажээ.

Ахмад дайчин буурай 1925 онд Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт төржээ. Тэрээр 1944 онд Монгол Ардын хувьсгалт цэргийн ангид элсэж, Тамсагбулагийн 6-р дивизийн 17-р морьт хороонд тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан байна.

Ийнхүү баруун хилийн тулгаралтад оролцож явсан ахмад дайчин Гомбын Чогсомжавын эл шагналыг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Энхболд, Мандал сумын Засаг дарга Б.Ганболд нар албан ёсоор гардуулан өгч, хүндэтгэл үзүүлжээ.

相关新闻