Эмнэлэгт үзүүлэх иргэд дугаарлах шаардлагагүй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг энэ сарын 16-ны өдрөөс
эхлэн эмнэлэгт үзүүлэх иргэдэд утсаар холбогдож үзлэгийн цаг олгодог болжээ.
Энэхүү үзлэг авах 7036-3582
дугаарын утас нь өдөр бүр 08:30-17:30 цагийн хооронд ажиллаж, иргэдэд үйлчлэх аж.
Ташрамд дуулгахад дараах тусламж үйлчилгээ үзүүлэхэд 13а маягт шаардахгүй гэнэ. Үүнд:
-Халдварт
өвчний тусламж үйлчилгээ
-Шүд, амны
хөндийн тусламж үйлчилгээ
-Чих хамар
хоолойн тусламж үйлчилгээ
-Хорт хавдар
-Осол гэмтлийн
тусламж үйлчилгээ
-Арьс, харшлын тусламж
үйлчилгээ
-Сэтгэц зан үйлийн
эмгэгийн тусламж үйлчилгээ
-Уламжлалт анагаах ухааны
тусламж, үйлчилгээ
-Амбулаториор
хийгдэх мэс ажилбар.
Харин дараах кабинетуудад
үзүүлэхдээ заавал 13а маягттай очиж үйлчилгээ авах юм байна. Үүнд:
-Дотор
-Зүрх судас
-Мэдрэл
-Нүд
-Дотоод шүүрэл, бамбай аж.
Түүнчлэн хяналтын болон
жирэмсэн эмэгтэйчүүд ямарч тусламж үйлчилгээг 13а маягтгүй үйлчлүүлэх юм байна.