Сүм хийдүүдэд хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-15 17:07:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа эрхэлж буй сүм, хийдүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Энэ сарын 14-ний өдрөөс эхэлсэн уг хяналт шалгалтын ажлын багт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хороо, аймгийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа аж. Шалгалтаар аймгийн ИТХ-ын хүчин төгөлдөр тогтоолоор үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, зөвшөөрөлд заагдсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй эсэх. Мөн үйлчлүүлэгчдийн хамрах хүрээ, насанд хүрээгүй хүн байгаа эсэх. Түүнчлэн эцэг, эхийн зөвшөөрлийг авсан эсэх, гадаадын иргэн ажилладаг эсэх, үйл ажиллагаа явуулдаг байр, үл хөдлөх, газрын талаарх тодруулгыг хийж шалгалтын дүнг нэгтгэн цаашид авч хэрэгжүүлэх саналын хамт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан ажиллах аж. 

Энэхүү хяналт шалгалт нь төр, сүм хийдийн харилцааны тухай хууль болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8 дугаар хуралдааны протокол, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах зорилгоор зохион байгуулж байгаа ажээ.

相关新闻