Т.Пүрэвсүрэнг Сүхбаатар сумын Засаг даргаар сонгохоор аймгийн Засаг даргад уламжилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-03-15 17:05:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын ээлжит хуралдаанаар Сүхбаатар сумын Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Хурал 100 хувийн ирцтэй хуралджээ.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргад Сүхбаатар сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Пүрэвсүрэн, Сэлэнгэ Барилга зариалагчийн алба ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар нэр дэвшсэн байна. Ингээд төлөөлөгчдийн 74.4 хувиийн саналаар Т.Пүрэвсүрэнг Сүхбаатар сумын Засаг даргаар сонгон Сэлэнгэ аймгийн Засаг даргад уламжилахаар болжээ.

 

相关新闻