Сургуулийн автобус хоёр чиглэлд нэмж үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2022-03-14 21:17:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 3, 24, 26, 36, 41 дүгээр хорооны алсалсан суурьшлын цэгүүдээс сурагчдыг 65, 124, 152 дугаар сургуульд хүргэх сургуулийн автобусны С:38, С:39 чиглэлийг нэмлээ.

Тус чиглэл нь

-С:38 “Бумбатын рашааны эцэс 124 дүгээр сургууль-152 дугаар сургууль”

-С:39 “Улаанчулуутын эцэс-Алтан овоо 48 дугаар гудамж-65 дугаар сургууль -152 дугаар сургууль” хооронд хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх юм.

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Сургуулийн автобус төслийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн.  Уг төслийн хүрээнд  сурагчдын хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн автобусны тоог нэмэгдүүлэх ажлыг тухай бүр нь зохион байгуулан ажиллаж байгааг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэв.


相关新闻